АЙРГИЙН ХӨНӨГ, ХУЛ

АЙРГИЙН ХӨНӨГ, ХУЛ

9,990,000 ₮
Sale price  9,990,000 ₮ Regular price 
Skip to product information
АЙРГИЙН ХӨНӨГ, ХУЛ

АЙРГИЙН ХӨНӨГ, ХУЛ

Монголын Эзэнт гүрний түүхэн өвийг шингээж, Ил хаадын болон Их Юань Улсын шаазан, шавар урлалын дэг сургуульд суурилан, Монгол бэлгэдэл зүйд үндэслэсэн дүрс чимэг бүхий хөхөлбөр өнгийн дагнаас, уран тансаг сийлбэртэй айргийн шаазан хөнөг, хулны иж бүрдэл.

Ур хийц

Дээд зэрэглэлийн түүхий эд болох “цагаан шавар”-ыг уламжлалт гар аргаар боловсруулж, хэвэнд цутган товойлгон сийлж, Их Юань улсын үеэс төгөлдөршсөн зуухны технологиор +1300 хэмд шатаан, +800 хэмд дүрс чимгийг хээлж, брэндийн тэмдгийг дардаслав.
Тансаг шаазангийн хамгийн нарийн бөгөөд дээд зэрэглэлийн хөхөлбөр өнгийг шатаах явцад шингээсэн гоо зүй, өндөр чанарын төгс хослол.

Тэмдэг бэлгэдэл

Дэлхийн Монголчуудын тэмдэг бэлгэдэл наран саран, сэрээ, зуузай, хас, чандмань, туухай, загасан, гурвалжин, дөл хэмээх есөн тамгадыг мөнх тэнгэрийн наран, саран, оддын дунд орчих зохиомжоор айргийн хөнөг, хулны бүслүүр болон таганд товойлгон сийлж, дээдийн хүндлэлийн хойморт есөн үеэрээ эрхэмлэн өвлүүлэхийн ерөөлийг шингээн урлав.

Дэлгэрэнгүй

Багтаамж: 9 литр
Бүрдэл: Таг · Хөнөг · 5 Хул
· Гэрчилгээ: Монгол бичиг, кирилл үсгээр
· Нэрийн хайрцаг
Арчилгаа:
Тансаг шаазанг хүчил, шүлтгүй буюу саармаг угаалгын бодисоор гараар угаана.
Богино долгионы зуух болон аяга таваг угаагч машинд хэрэглэхгүй.
Ширүүн гадаргуу, хурц үзүүртэй зүйлд хүргэхээс зайлсхийнэ үү.

ЗАХИАЛГА
НЭН ЧИНЭЭЛЭГ ИЖ БҮРДЭЛ
9,990,000 ₮