ЗООГИЙН АЯГА

ЗООГИЙН АЯГА

0 ₮
Sale price  0 ₮ Regular price 
Skip to product information
ЗООГИЙН АЯГА

ЗООГИЙН АЯГА

Монголын Эзэнт гүрний шаазан, шавар урлалын дэг сургууль, язгууртны зан үйлийн судалгаанд суурилан Ил хаадын болон Алтан ордын язгууртнуудын аяганаас загварчилсан дэлбэгэр амсартай зоогийн аяга.

Ур хийц

45 хүртэл хувийн ясны агууламж бүхий дээд зэрэглэлийн шаазанг +1300 хэмд боловсруулж, +800 хэмд дүрс чимгийг платинумаар хээлэн урласан гоо зүй, өндөр чанарын төгс хослол.

Тэмдэг бэлгэдэл

Дэлхийн Монголчуудын тэмдэг бэлгэдэл наран саран, сэрээ, зуузай, хас, чандмань, туухай, загасан, гурвалжин, дөл хэмээх есөн тамгадыг мөнх тэнгэрийн наран, саран, оддын дунд орчих зохиомжоор платинумаар буулгаж
дээдийн хүндлэлийн хойморт есөн үеэрээ эрхэмлэн өвлүүлэхийн ерөөлийг шингээн урлав.

Дэлгэрэнгүй

Багтаамж: 330 мл
Бүрдэл: Хос аяга
· Нэрийн хайрцаг
· Нэрийн тор | Дахин боловсруулсан, байгальд шингэх ноосон цаас
Арчилгаа:
Үнэт металл орсон тансаг шаазанг хүчил, шүлтгүй буюу саармаг угаалгын бодисоор гараар угаана.
Богино долгионы зуух болон аяга таваг угаагч машинд хэрэглэхгүй.
Ширүүн гадаргуу, хурц үзүүртэй зүйлд хүргэхээс зайлсхийнэ үү.

ТҮР ДУУССАН
НЭН ЧИНЭЭЛЭГ ИЖ БҮРДЭЛ
0 ₮