ТЭНГЭРЭЭС БУУМАЛ

ТЭНГЭРЭЭС БУУМАЛ

290,000 ₮
Sale price  290,000 ₮ Regular price 
Skip to product information
ТЭНГЭРЭЭС БУУМАЛ

ТЭНГЭРЭЭС БУУМАЛ

Монголын Эзэнт гүрний Ил хаадын аяганы дэлбэгэр амсар, Алтан ордын язгууртнуудын аяганаас загварчилсан бариул, титэм тэргүүт тагтай иж бүрдэл.

45 хүртэл хувийн ясны агууламж бүхий дээд зэрэглэлийн шаазанг +1300 хэмд боловсруулж, +800 хэмд дүрс чимгийг платинумаар хээлэн урлав.

Хааны айлдвар

Алд биеэ амс хэмээвээс
Аху төр минь алдруузай
Бүтэн биеэ амс хэмээвээс
Бүрэн улс минь сандруузай.

“Алтан Товч”, XVII

Тэмдэг бэлгэдэл

Аяган дээр Чингис хааны билиг сургаалиас монгол бичгээр буулгаж, таганд Өлзийт хааны ордны адрын гурамсан хээнээс эшлэн дүрсэлсэн нь гурван цагийн орчилд их хааныхаа зарлиг сургаалийг чандлан сахиж, улс үндэстнийхээ оюун санааны сэргэн мандалт, эв нэгдэл, эрдэм ухааныг эрхэмлэхийг бэлгэдэв.

Аяганы амсрыг алхан буюу сүхэн болон хөндлөн хайруулга тамгадаас зохиомжлон хээлсэн нь хорт муу үйлийн үндсийг таслахаар эцэг Тэнгэрээс эх Дэлхийд соёрхсон эрхэмсэг тэргүүн байдлын бэлгэдэл “Тэнгэрээс буумал” утгыг илэрхийлнэ.

Дэлгэрэнгүй

Багтаамж: 330 мл
Бүрдэл: Таг · Аяга · Таваг
· Гэрчилгээ: Монгол, англи, орос, хятад, франц, япон хэлнээ
· Нэрийн хайрцаг
· Нэрийн тор
Арчилгаа:
Үнэт металл орсон тансаг шаазанг хүчил, шүлтгүй буюу саармаг угаалгын бодисоор гараар угаана.
Богино долгионы зуух болон аяга таваг угаагч машинд хэрэглэхгүй.
Ширүүн гадаргуу, хурц үзүүртэй зүйлд хүргэхээс зайлсхийнэ үү.

ЗАХИАЛГА
НЭН ЧИНЭЭЛЭГ ИЖ БҮРДЭЛ
290,000 ₮