ЭРХ ТӨГӨЛДӨР

ЭРХ ТӨГӨЛДӨР

250,000 ₮
Sale price  250,000 ₮ Regular price 
Skip to product information
ЭРХ ТӨГӨЛДӨР

ЭРХ ТӨГӨЛДӨР

Монголын Эзэнт гүрний Ил хаадын аяганы дэлбэгэр амсар, Алтан ордын язгууртнуудын аяганаас загварчилсан бариул, хишиг тоссон бэлгэдэлт тагтай иж бүрдэл.

45 хүртэл хувийн ясны агууламж бүхий дээд зэрэглэлийн шаазанг +1300 хэмд боловсруулж, +800 хэмд дүрс чимгийг платинумаар хээлэн урлав.

Хааны айлдвар

Алд бие минь алжааваас алжаатугай
Аху төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай.

“Алтан Товч”, XVII

Тэмдэг бэлгэдэл

Аяган дээр Чингис хааны билиг сургаалиас монгол бичгээр буулгаж, таганд Өлзийт хааны ордны адрын гурамсан хээнээс эшлэн дүрсэлсэн нь гурван цагийн орчилд их хааныхаа зарлиг сургаалийг чандлан сахиж, улс үндэстнийхээ оюун санааны сэргэн мандалт, эв нэгдэл, эрдэм ухааныг эрхэмлэхийг бэлгэдэв.

Аяганы доод бүслүүрийг дээрээ жинстэй шовх босоо дөрвөлжин (онгин) тамгадаас зохиомжлон хээлсэн нь чин шударга засаг хуулийн дор төрт улс, өрх гэр өнө мөнх “Эрх төгөлдөр” оршихын тэмдэг бэлгэдэл болой.

Дэлгэрэнгүй

Багтаамж: 330 мл
Бүрдэл: Таг · Аяга
· Гэрчилгээ: Монгол, англи, орос, хятад, франц, япон хэлнээ
· Нэрийн хайрцаг
· Нэрийн тор
Арчилгаа:
Үнэт металл орсон тансаг шаазанг хүчил, шүлтгүй буюу саармаг угаалгын бодисоор гараар угаана.
Богино долгионы зуух болон аяга таваг угаагч машинд хэрэглэхгүй.
Ширүүн гадаргуу, хурц үзүүртэй зүйлд хүргэхээс зайлсхийнэ үү.

ЗАХИАЛГА
НЭН ЧИНЭЭЛЭГ ИЖ БҮРДЭЛ
250,000 ₮